Амралтын газрын мэдээлэл
  • Сувилал
  • 100
  • Байшин
  • Хоолтой
  • 390 км

Хужирт рашаан сувилал сувилал байршил

Хужирт рашаан сувилал сувилал

Өвөрхангай аймаг дахь Хужирт рашаан сувилал нь Улаанбаатар хотоос 390 км хатуу хучилтт ай замаар явж очдог бөгөөд нуруу, үе мөчний архаг өвчнүүд, шохойжилт, ясны сийрэгжилт, ясны гэмтэл, хугарлын үлдэц, мэдрэл, цус харвалтын дараах саажилт, эмэгтэйчүүдийн үргүйдэл, өндгөвчний болон бөөр давсгийн архаг үрэвсэл, хүүхдийн түнхний дутуу хөгжил, мултрал, арьсны өвчнүүдэд маш сайн бөгөөд анагаах увдистай. Мөн рашааны эрдэс бодис, бичил элементүүд арьсанд нэвчсэнээр арьсыг зөөлрүүлж, үрчлээг тэнийлгэн залуужуулах шидтэй. Эмчилгээний гол хүчин зүйл нь тослог хар өнгийн лаг шавар, газрын гүнээс оргилох 56 хэмийн халуун рашаан бөгөөд бариа засал, зүү төөнүүр, физик эмчилгээ болон хөдөлгөөнөөр эрүүлжүүлэх биеийн тамир, хийн дасгал, энергийн эмчилгээ хийж үйлчилнэ. Хордлого тайлах, ясны сийрэгжилт тодорхойлох, цахилгаан массажны орчин үеийн аппаратуудаар таныг оношилж эмчилнэ. Мэдрэл, эмэгтэйчүүд, хүүхэд, мэс засал, уламжлалт эмчилгээний эмч нар ажиллаж, тусламж зөвлөгөө өгдөг. Чөлөөт цагаараа караоке, номын сан, интернет, гоо сайхны салоноор үйлчлүүлээрэй. Тусгай хуваарийн дагуу үдэшлэг, уулзалт, аялал зугаалга зохиогддог болно. Мөн байгалийн үзэсгэлэнт газар Төвхөн хийд, Үүртийн тохой, Орхоны хүрхрээ, Эрдэнэ зуу, Элсэн тасархай зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж зугаалах боломжтой.

Нэмэлт мэдээлэл



Сурталчилгаа

Хандалт

2326
Өчигдөр
12939
Сүүлийн 7 хоног
54246
Сүүлийн сар