Өвөрхангай аймаг дахь Хужирт рашаан сувилал нь Улаанбаатар хотоос 390 км хатуу хучилтт ай замаар явж очдог бөгөөд нуруу, үе мөчний архаг өвчнүүд, шохойжилт, ясны сийрэгжилт, ясны гэмтэл, хугарлын үлдэц, мэдрэл, цус харвалтын дараах саажилт, эмэгтэйчүүдийн үргүйдэл, өндгөвчний болон бөөр давсгийн архаг үрэвсэл, хүүхдийн түнхний дутуу хөгжил, мултрал, арьсны өвчнүүдэд маш сайн бөгөөд анагаах увдистай.
Төрөл : Сувилал
Улаанбаатар хотоос 76 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Өвөр жанчивланд байрладаг.
Хасу-Шивэрт рашаан сувилал, аялал жуулчлалын цогцолбор нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Дарьхинтын хөндийн байгалийн үзэсгэлэнт газар байрладаг.
Галтын рашаан хасах цэнэгтэй ионоор баялаг цэвэр ойн агаар, байгалийн халуун ба хүйтэн рашаан хосолсон онцгой ховор орд газар юм.
Монголын ард түмний цахим санал асуулгаар 2014, 2015 оны шилдэг эмнэлгээр шалгарсан “Гранд Мед“ эмнэлгийн харьяа “Баатарван “ амралт , рашаан сувиллын цогцолбор нь үүд хаалгаа нээлээ.
Анх 1986 онд Монголын Үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн харъяанд Бөөрөлжүүтийн рашаан шаврын ордыг түшиглэн байгуулагдсан.
Цонжин болдог дахь морьтой Чингисийн хөшөөнөөс хойш 4,5км зайд Хатан туулын хөвөөнд байрлах Хайрын билэг-2.
Мойлтын тохой амралт сувилал нь өвлийн хямдралтай тарифаар үйлчилж байна.
Тус сувилал нь Богдхан уулын өвөрт Зайсангийн амны эхэнд байрлан улсын хэмжээнд уламжлалт анагаах ухааны сувилгаа эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Их хотын стресс, агаарын бохирдлоос тvр ч болтугай холдож гэр бvл, хайртай хvмvvстэйгээ зорин ирсэн хvн бvхэнд бид найрсагаар vйлчлэх болно.
Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газартай анх 2002 оноос эхлэн гэрээтэй ажилласаар ирсэн манай байгууллага 2009 оноос ахмадуудаа зөвхөн амраан сувилах бус тэдэнд мөн нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлэхээр болж мэргэжлийн байгууллагуудаас тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэл олгогдож байсан.
Манай компани 1999 оноос уламжлалт эмнэлэг, эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Эмчилгээний төрлүүд: Эмийн эмчилгээ, усан эмчилгээ, усан засал (5 рашаан, хар цай, ясны шөл, хөлийн ванна), уламжлалт эмчилгээ (зүү, төөнө, бумба), хэсгийн болон бүх биеийн бариа, тосон бариа, сүүн бариа, гэрлийн эмчилгээ (шарлага), цахилгаан эмчилгээ, парафин эмчилгээ (лаа), шавар буурцгийн шавар эмчилгээ, хүчилтөрөгч эмчилгээ (коктейль), хүзүү нурууны татлага хийнэ.
Баянхонгорын төвөөс зүүн хойд зүгт 60 зайд орших Шаргалжуут рашаан нь анх 1690-ээд оны үед Өндөр гэгээн Занабазар, Ламын гэгээн Лувсанданзанжанцан нарын ихэс дээдсүүд рашаан дээр судлагаа хийн, хүн ардыг эмчлэн сувилах аргад ашиглахаар анхаарч эхэлжээ.
Тус амралт Улаанбаатар хотоос 26 км, “Чингис” хаан олон улсын нисэх буудлаас 7 км, Хан-Уул дүүрэгт, Хатан Туулын хөвөөнд Сонгино хайрхан уулын өвөрт орших бөгөөд бургас, хуйс, монос, үрэл, долоолгон, улаалзаганы модод ургасан чийглэг дулаан зөөлөн уур амьсгалтай байгалийн үзэсгэлэнт сайхан газар байрладаг.
Манай сувилал таньд рашаан уух, рашаан ваннад орох, шавар эмчилгээ, усан эмчилгээ, физик эмчилгээ, зүү төөнө засал, эмчилгээний биеийн тамир, татлага засал, хүчилтөрөгчийн коктейль, эмчилгээний хоол зэрэг хосолсон идэвхитэй эмчилгээ хийхийн зэрэгцээ үйл онош, клиник-биохими, химийн лаборатори, шүдний болон эмэгтэйчүүдийн өвчин эмчлэх кабинет, гоо засал, саун зэрэг шинжилгээ болон эмийн бус эмчилгээний цэг, салбаруудаар үйлчилж байна.
Аварга тосон сувилал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг далайн төвшнөөс дээш 1250 метрт Улаанбаатар хотоос 250 километр зайтай орших ба Хэнтий аймгийн Жаргалтхаан сумыг өнгөртөл 230 км засмал замаар, Жаргалтхаан сумаас Аваргатосон рашаан сувилал хүртэл 40 км сайжруулсан шороон замаар явж очно.
Замтын булаг амралтын газар нь УБ хотоос Дархан явах замд 50 км-т байрлах ба нэг ээлжиндээ 80- 150 хүн хүлээн авах хүчин чадалтай гэр, өрөөнүүдтэй.
Багануур ХХК - бүсийн сувилал нь Улаанбаатар хотоос 130 км зайд Багануур хотын төвд байрладаг.
Өхэгийн рашаан сувилалын газар нь Баянхонгор аймгийн Галуут сумын 1-р багийн гутагт Хангайн нуруунд Улаанбаатар хотоос 740 км, Баянхонгор аймгаас 110 км, Галуут сумын төвөөс 27 км зайд байрладаг.
Манай саам эмчилгээний сувилал нь 2007 онд байгуулагдсан, тасралтгүй 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай амралт, сувилалын газар нь гэр бүлийн болон ганц нэгээрээ, найз нөхдөөрөө амарч сувилуулах амралтын нөхцлийг бүрдүүлсэн 100орчим ортой, туршлагатай мэргэжлийн бариа засалын эмч, мэргэжлийн өндөр түвшинд үйлчилж сувилуулагч бүрд жигд хүртээмжтэйгээр чанартай үйлчилгээг үзүүлж байна.
Шавар нь химийн бүтцээрээ сапрофил шаврын төрөлд багтдаг.
Ар Жанчивлан рашаан сувилал нь 1973 оны 5 дугаар сарын 20-нд байгуулагдсан.
Тус рашаан сувилал нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт далайн түвшнээс дээш 1300 метрийн өндөрт ой хээрийн бүсэд оршдог.
Халзан уул рашаан сувилал нь Монголын үйлдвэрчний төв зөвлөлийн нарийн бичгийн даргын 1989 оны 118- р тогтоолоор байгуулагдаж, 2002 оноос аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газрын харъяанд үйл ажиллагаа явуулж байгаад Засаг даргын 2014 оны А/321 дугаар захирамжаар бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн эдүгээ 25 жилийн түүхтэй магадлан итгэмжлэгдсэн улсын хэмжээний рашаан сувилал юм.
“Ахмадын сувилал” нь Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 19-р хорооны нутаг дэвсгэрт Батлан хамгаалах их сургуулийн хойно Газарчин дээд сургуулийн баруун урд байрладаг.
“Ахмадын сувилал” нь Улаанбаатар хотоос 227 км-ийн зайд орших Булган аймгийн “Дашинчилэн” сумын нутагт байрладаг.
Онцлох байршилууд
Эрэлттэй газрууд
Хайртхаан
Бага Баян - Энхийн төлөө цогцолбор
Наранбулаг
Resort World Terelj Hotel
Чингисийн Хүрээ
Big Sky Lodge
Улаанбаатар-2
Хаан жимс
Zugaalga.mn сайтад бүртгүүлснээр
-
Нэгдсэн сан
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх газрууд бүртгүүлэх боломжтой
-
Хайлтын систем
Zugaalga.mn сайтад бүртгэлтэй амралтын газрууд нь Google,yahoo,bing хайлтаар хамгийн эхэнд гарч ирнэ
Бүртгүүлэх
Хандалт