Амралтын газрын мэдээлэл
  • Сувилал
  • 200
  • Гэр, байшин
  • Хоолтой
  • 10 км

Богд уул сувилал

Тус сувилал нь Богдхан  уулын өвөрт Зайсангийн амны эхэнд байрлан улсын хэмжээнд уламжлалт анагаах ухааны сувилгаа эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Эмчилгээндээ:

  • Уламжлалт эм тан
  • Уламжлалт заслууд
  • Сэтгэлзүйн эмчилгээ явуулдаг.

Засал эмчилгээний кабинетууд:

  • Зүү төөнүүр
  • Хануур, самнуур
  • Бариа засал
  • Бумба
  • Алт, мөнгөн түрэм
  • Шавар
  • Парафин

Эмчилгээндээ орчин үеийн анагаах ухааны нөхөн сэргээх эмчилгээний аппарат тоног төхөөрөмжүүдийг ашиглахаас гадна биеийн иог болон хөдөлгөөнт дасгалыг хэрэглэдэг.

Сэтгэл зүйн эмчилгээг:

  • Хүүхдүүдэд
  • Иргэдэд
  • Сувилуулагчдад явуулдаг.

Сэтгэл зүйн эмчилгээг хавсран явуулснаар өвчтөний өвчин даах чадвар нэмэгдэж эмчилгээний үр дүн сайжрах, эдгэрэлт түргэсэх зэрэг үр дүнтэй байна. Улирлын чанартай цагаан гүүний саам, цагаан хоол, сахарын диабетын хоолны эмчилгээ зэргийг хавсруулан эрүүл мэндийг хамгаалах технологийн дагуу эрүүл мэндийн үйлчилгээг чанар, хүртээмж сайтай явуулж байна.

Нэмэлт мэдээлэл



Сурталчилгаа

Хандалт

2222
Өчигдөр
13517
Сүүлийн 7 хоног
55224
Сүүлийн сар