Амралтын газрын мэдээлэл
  • Амралтын газар
  • 600
  • Гэр, байшин
  • Хоолтой
  • 45 км
  • Сагсны талбай, Ширээний теннис, Воллейбол,Талбайн теннис,Саун, Бассейн, Караоке,

Хайртхаан амралтын газар байршил

Хайртхаан амралтын газар

"ХАЙРТХААН" амралт нь 1977 онд худалдааны ажилчдын амралтаар байгуулагдсан бөгөөд тасралтгүй 40 жил үйл ажиллагаагаа явуулж буй ууган амралт болно. Тус амралт нь УБ хотоос хамгийн ойр 45 км -т орших түүхийн дурсгалт болон байгалийн үзэсгэлэн бүрдсэн Төв аймгийн Баянцогт сумын нутаг Хайртхаан уулын Бүүргэнтийн аманд байрладаг. Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба болон их дагина Дондогдулам нарын сэрүүн зуслан, Даншигийн их аваргууд бэлтгэлээ хийдэг байсан дурсгалт газар юмаа. Дурсгалт газар байгаль орчин • Дондогдулам хатны "РАШААН БУЛАГ" • "ХОС АРСЛАН" чулуу • "ЛУСЫН МЭЛХИЙ" хад • Богдын тахилгат "ХИЙМОРИЙН ОВОО" • Хүслийн "УДГАН МОД" • Нарс, хусан ой мод, асга хад бүхий уулс • УБ хотоос хамгийн ойрхон тарвагатай Хүчин чадал • Нэг ээлжиндээ 600 хүн хүлээн авна •• Ази, Европ зоогийн газар \суудлын тоо 320\ • Хүлээн авалтын "ӨРГӨӨ" 12 ханатай сийлбэртэй гэр \40-50 хүн\ • Караоке \45-50 хүн\ • Хурлын заал \150-200 хүн\ • Хүнсний дэлгүүр • Юнителийн сүлжээ • Усан оргилуурууд Үйлчилгээний төрөл • Монгол эсгий гэр (5 ортой) • Шавар гэр (6 ортой) • Хосуудын модон байр \өргөн 1 ортой\ • Дүнзэн байр (1 болон 6 ортой) • Зуны байр (дотроо 5 өрөөтэй, нэг өрөө нь 5 ортой нийт 25 ортой) •• Түргэн хоолны газар •• Pub, задгай бар •• Бүжгийн задгай талбай, бүжгийн заал •• Галын наадмын талбай Нэмэлт үйлчилгээнүүд • Байгууллагын ой, төгсөгчдийн ойн уулзалт, баяр наадам зохион байгуулах • Автобус унаагаар үйлчлэх • Хурал зөвөлгөөн, сургалт хийх • Байгалийн үзэсгэлэнт газруудаар явган аялал хийх • Галын наадам, хөгжөөнт тэмцээнүүд зохион явуулах • Захиалгаар хорхог, боодог, шорлог хийх Спорт тоглоомын төрөл • Снукер, пүүл биллъярд • Гар бөмбөгийн талбай • Сагсан бөмбөгийн талбай • Хөл бөмбөгийн талбай • Ширээний болон агаарын теннис • Үндэсний болон Сумо бөхийн талбай • Олс таталт • Шатар даам • Савлуур

Нэмэлт мэдээлэл



Сурталчилгаа

Хандалт

1909
Өчигдөр
12627
Сүүлийн 7 хоног
51370
Сүүлийн сар