Амралтын газрын мэдээлэл
  • Амралтын газар
  • 300
  • Гэр, байшин
  • Хоолтой
  • 68 км
  • Сагсны талбай, Ширээний теннис, Воллейбол,

Сүүж уул амралтын газар байршил

Сүүж уул амралтын газар

Сүүж уул амралт, сувилал нь Улаанбаатар хотоос 68км зайд Тусгалтын ам хэмээх газар байрлах бөгөөд амралт, сувилалын барилгууд нь батлагдсан зураг төслийн дагуу баригдаж, зориулалтын тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээгээр бүрэн хангагдсан болно.

Манай амралт, сувилалын онцлог нь

  •    Уламжлалт эмгүй эмчилгээ
  •    Нөхөн сэргээх физик эмчилгээнүүдээр биеийн алжаалыг тайлах
  •    Парафин болон элсэн жин
  •    Хүчилтөрөгчийн коктейль
  •    Биеийн тамирын бүрэн тоноглогдсон кабинетаар үйлчлэх
  •    Тав тухтай орчинд
    •    Цэвэр агаар
    •    Байгалийн үзэсгэлэн
    •    Анир чимээгүйн дунд
    •    Найрсаг хамт олны халамжинд амарч

өөрийн сонирхсон соёл спортын тоглоомуудаар сэтгэлээ сэргээн, өөрийгөө бүрэн дүүрэн цэнэглэх боломжийг олгодог.

Манай амралт, сувилалын газар нь гэр бүлийн болон ганц нэгээрээ, найз нөхдөөрөө амарч сувилуулах амралтын нөхцлийг бүрдүүлсэн 40 орчим ортой, жилийн 4 улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Манай сувилал нь ОХУ, Япон, Солонгос, Хятад улсуудад үйлдвэрлэгдсэн орчин үеийн шинэлэг аппарат, тоног төхөөрөмжүүдээр олон жилийн дадлага, туршлагатай мэргэжлийн эмч, сувилагч нар мэргэжлийн өндөр түвшинд сувилуулагч бүрд жигд хүртээмжтэйгээр чанартай үйлчилгээг үзүүлж байна.

Манай амралт нь хувь хүн болон байгууллага хамт олны захиалга авах бөгөөд нэг удаадаа 300 хүн хүлээн авах хүчин чадалтай.

Манай амралт, сувилалын газар нь үйлчүүлэгч та бүхний ая тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор дараахь үйлчилгээнүүдийг үзүүлж байна. Үүнд:

-       Амт чанар сайтай хоол хүнс (өдрийн 3 хоолтой)

-       Амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тоглоомын гадна талбай

-       Биллъярд, теннис

-       Номын сан

-       Халуун ус

-       Караоке

-       Спорт зал

-       Бүжгийн талбай

Хэрэв та бүхэн манай амралт, сувилалын газар амрахыг хүсвэл захиалга хүлээн авах утсаар холбогдоно уу.

Захиалга хүлээн авах утас:     94942255

 

“ СҮҮЖ-УУЛ” НӨХӨН СЭРГЭЭХ СУВИЛЛЫН  ХОНОГИЙН  ТАРИФ

 

Д/д

 Ангилал

Төлөх

Нийгмийн даатгалын хөнгөлөлт

 Үндсэн

1.

Цагдаагийн байгууллагад ажиллагсад

15000₮

7400₮

22400₮

2.

 Энгийн сувилуулагч

25000₮

7400₮

32400₮

 

Нэмэлт мэдээлэл



Сурталчилгаа

Хандалт

1678
Өчигдөр
12655
Сүүлийн 7 хоног
51729
Сүүлийн сар