Амралтын газрын мэдээлэл
  • Жуулчны бааз
  • 120
  • Гэр, байшин
  • Хоолтой
  • 114 км
  • Сагсны талбай, Ширээний теннис, Воллейбол,Караоке,

Монголын нууц товчоо жуулчны бааз байршил

Монголын нууц товчоо жуулчны бааз

"Монголын нууц товчоо" амралт, аялал жуулчлалын цогцолбор нь 2005 оны 11 сараас үйл ажиллагаагаа эхлэн жилийн дөрвөн улиралд амрагч, аялагчдыг тав тухтай орчинд хүлээн авч, өөрийн үйлчлүүлэгчдэд өвөрмөц дүр төрх бүхий чанартай, цогц үйлчилгээг хүргэх зорилготой ажиллаж байна.

БАЙРШИЛ
"Монголын нууц товчоо" амралт, аялал жуулчлалын цогцолборын газарзүйн байрлал нь Төв аймгийн Жаргалант сум, уртрагийн 1060, өргөргийн 480-д Улаанбаатар хотоос Дархан орох зам дагуу 114 км зайд байрладаг. Манай цогцолбор байрлах эл газрыг "Ноён уул" гэнэ. Далайн түвшнээс дээш 1500 орчим метрт өргөгдөн байрладаг. Энэ ууланд буга, согоо, зэрлэг гахай, шилүүс, нохой зээхь, туулай, үнэг, дорго, мануул, чоно, тарвага, олон зүйлийн шувууд, ан амьтад байхаас гадна цээнийн ягаан, яргуй, цагаан уул, багваахай, жамьянмядаг зэрэг олон төрлийн цэцэг, эмчилгээний зориулалттай нохойн хошуу, сөд, таван салаа, егүшин, мөөг зэрэг ургамлууд ургадаг.

ХҮЧИН ЧАДАЛ

24 ор бүхий люкс, стандарт зэрэглэлийн өрөөтэй зочид буудал.

72 ор бүхий 13-р зууны үеийн цомцог гэр.

18 ор бүхий зуны байр.

Нэг ээлжиндээ 120 хүнийг хүлээн авах хүчин чадалтай.


РЕСТОРАН

60 хүний суудалтай "Мичид" ресторан

12 хүний суудалтай VIP өрөөтэй.

Задгай талбайн үйлчилгээтэй.


ҮЙЛЧИЛГЭЭ

  • Номын "Шар өргөө"-нд Монголын Нууц Товчооны түүхэн бүтээлтэй холбогдолтой ном, судар, соёлын дурсгалтай танилцах.
  • 60 хүний суудалтай хамгийн сүүлийн үеийн техник хэрэгслээр тоноглогдсон хурлын заал
  • Морь, тэмээ унах, малчин айлд зочлох.Нум сум харвах
  • Өвлийн улиралд цана, чаргаар гулгах.
  • Үндэсний хувцастай зураг авахуулах.
  • Гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө тухлан сууж, дуулж баясан цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломж бүхий 30 хүний суудалтай караоке бар.
  • Снукер биллъярд, ширээний теннис, спорт болон хүүхдийн задгай тоглоомын талбайтай.
  • Саун, душ, массажны үйлчилгээ үзүүлнэ.
  • Хувцас угаах, индүүдэх үйлчилгээтэй.
  • Автомашины дулаан гражтай.
  • Галын наадам хийх боломжтой.


АРГА ХЭМЖЭЭ

"Монголын Нууц Товчоо" цогцолбор нь жил бүр хоёр арга хэмжээ зохион байгуулдаг.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор "Цагаан сарын баяр" event. /жил бүрийн II сар/

Монгол адуучны гайхамшгийг үзүүлэх зорилгоор "Адуучин шоу" зохион байгуулдаг. /жил бүрийн 8-р сарын 15-нд/


ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД

XII-XIII зууны түүх, соёлыг сурталчлах, үндэсний бичиг соёлоо танилцуулах Номын "Шар өргөө"-тэй.

Байгалийн сайханд ажил амралтыг хослуулж болохуйц нөхцөлийг хангасан иж бүрэн тоноглогдсон хурлын танхимтай.

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад ойр байрлалтай.

Дэд бүтэц сайн хөгжсөн, мобикомын сүлжээтэй.

Тав тухтай тохилог орчинг бүрдүүлсэн.

Ур чадвартай мэргэжлийн боловсон хүчинтэй.

Өөрсдийн туслах аж ахуйгаас бэлдсэн экологийн цэвэр хүнсний ногоо, мах, сүүгээр үйлчилнэ.

120 м гүний худгийн цэвэршүүлсэн устай. Жилийн дөрвөн улиралд ажиллана.

Нэмэлт мэдээлэл



Сурталчилгаа

Хандалт

2230
Өчигдөр
13204
Сүүлийн 7 хоног
54828
Сүүлийн сар