Амралтын газрын мэдээлэл
  • Сувилал
  • 100
  • Гэр, байшин
  • Хоолтой
  • 580 км
  • Сагсны талбай, Ширээний теннис, Воллейбол,Талбайн теннис,Саун, Бассейн, Караоке,
  • 4 дугуйт мотоцикль, Пүүл билъярд, Бүжгийн заал, Кино театр, Завьтай аялал, Дугуйн аялал, Амьд хөгжим, Гоо сайхан, үсчин, Лоунж, Бүтэн биеийн бариа, Алжаал тайлах массаж, Ресторан, Супермаркет, Кофе шоп, бэйкэри, брэйкфаст

Баатарван Рашаан Сувилал сувилал байршил

Баатарван Рашаан Сувилал сувилал

Монголын ард түмний цахим санал асуулгаар 2014, 2015 оны шилдэг эмнэлгээр шалгарсан “Гранд Мед“ эмнэлгийн харьяа “Баатарван “ амралт , рашаан сувиллын цогцолбор нь үүд хаалгаа нээлээ. Баатарван амралт сувилал нь Улаанбаатар хотоос 580 км, Дархан хотоос 360 км, Эрдэнэт хотоос 180 км, Хөвсгөл аймгаас 200 км зайд Булган аймгын Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрний дэргэд байгалийн үзэсгэлэн хосолсон гайхамшигт байрлалтай төдийгүй газар зүйн байршлын хувьд далайн түвшинээс 900 метрийн өндөрт буюу нам дор газар байрласан нь хүний зүрх судасны үйл ажиллгааг дэмжсэн нэн таатай нөхцөл юм. Жилийн 4 улирлын турш улирлын онцлогт тохируулсан үйл ажиллагаа явуулдаг ба нэг ээлжиндээ 100-120 хүн хүлээн авах чадал бүхий орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн манай амралт, сувилал нь амрагч үйлчлүүлэгч эрхэм та бүгдийн амрах ая тухтай таатай орчинг хичээнгүйлэн бүрдүүлсэн цогцолбор юм. Амрагч сувилуулагч та бүхэн энгийн, хагас люкс, бүтэн люкс зэрэглэлийн өрөөнүүдээс сонголтоо хийн үйлчлүүлэх боломжтой ба өрөө бүрт өндөр хурдны интернет, кабелийн телевиз, IPTV үйлчилгээг нэвтрүүлсэн. Баатарван амралт сувиллын хамгийн чухал давуу тал бол Гранд Мед эмнэлгийн шилдэг мэргэжилтнүүд, мэргэжлийн эмч сувилагч нар амрагч сувилуулагчдын эрүүл мэндэд онцгойлон анхаарч мэргэжлийн бүх талын үйлчилгээг ур чадварын өндөр төвшинд хүргэх юм. Өдөр бүр танд сувиллын эмчилгээ хийх ба физик эмчилгээ, рашаан эмчилгээ, толгойн бариа, хөлийн цэгэн бариа, бумба, зүү тавих гэх мэт үйлчилгээг танд зориулан хүргэх болно.

Нэмэлт мэдээлэл



Сурталчилгаа

Хандалт

2230
Өчигдөр
13204
Сүүлийн 7 хоног
54828
Сүүлийн сар