Амралтын газрын мэдээлэл
  • Рашаан сувилал
  • 3
  • Гэр, байшин
  • Хоолтой
  • 468 км
  • Сагсны талбай, Ширээний теннис, Воллейбол,

Хануй Тур рашаан сувилал байршил

Хануй Тур рашаан сувилал

Хануй голын хүрмэн чулуун дунд 108 төрлийн рашаан байдаг. Элэг, зүрх, бөөр, уушиг, ходоод, цөс, сав, хамар, чих, хоолой, нүд, шүд, толгой, амны хөндий, хэл, тархи, мэдрэл, дотор зэрэг бүх эрхтэнд зохицох рашаан болон үе мөч, арьс өнгө, харшлын рашаан, шавар элбэг. Рашаануудаас гадна бас тухайн эрхтэнд зохицсон хэлбэртэй чулуунууд байх нь гайхалтай, жишээ нь энерги авдаг гэх чулуу нь их сайхан халуун байх ба эрэгтэй хүний хэвтдэг нь бүх биеийг нь хумин авах шиг хэлбэртэй байхад эмэгтэй хүнийх нь хавтгай зөвхөн нуруу наахаар байх аж. Харин хаан, хатан суудал гэж байх ба тэр нь том модны 2 талд хад тогтсон уг мод нь нэг тал руугаа налсан байх юм. Эрэгтэй хүнийх нь далан дээр таарч байхад эмэгтэй нь хондлой таарахаар байх юм. Бусдыг нь та бүхэн манай Хануй Тур амралтын баазад зочлон, өөрсдөө очиж үзээрэй! Та гэр болон байшингаас сонголтоо хийх боломжтой бөгөөд ресторан, гадна сагс болон воллейболын талбай, ширээний теннис, биллиард, дэлгүүр гээд таны амралтыг таатай болгох үйлчилгээг үзүүлж байна.Таныг найрсаг хамт олон хүлээж байна.

Нэмэлт мэдээлэл



Сурталчилгаа

Хандалт

3610
Өчигдөр
20263
Сүүлийн 7 хоног
68604
Сүүлийн сар