Амралтын газрын мэдээлэл
  • Сувилал
  • 200
  • Гэр, байшин
  • Хоолтой
  • 22 км

Сүүн сувилал

Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газартай анх 2002 оноос эхлэн гэрээтэй ажилласаар ирсэн манай байгууллага 2009 оноос ахмадуудаа зөвхөн амраан сувилах бус тэдэнд мөн нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлэхээр болж мэргэжлийн байгууллагуудаас тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэл олгогдож байсан.
Тэрчлэн, фермийн аж ахуй, ногоо тариалах зэрэг туслах аж ахуй эрхэлснээр сувиллынхаа сүүний хэрэгцээг 100%, махны хэрэгцээний 100%, хүнсний ногооны 70%-ийг тус тус хангадаг боллоо. Хоногийн хоолны цэсэнд цэвэр сүүн болон махан бүтээгдэхүүнээр ахмадууддаа үйлчилдэг.

 

Үйлчлүүлэгчиддээ үзүүлэх үйлчилгээ

Өвчний улмаас тусгай хоолтой, цагаан хоолтон үйлчлүүлэгсдэд сувиллын тогооч захиалсных нь дагуу сувиллын хоолыг ямар нэгэн нэмэлт үнэ хөлсгүйгээр, мөн өдөрт 2 удаа сүү, тараг, айргаар үйлчилдэг. Тэрчлэн, өглөөний цайнд бид өрөм, өглөө, өдрийн хоолны үеэр сүүтэй цайгаар үйлчлүүлэгсэддээ аливаа нэгэн хязгаарлалт хийхгүйгээр үйлчилдэг. Ахмад настангууд маань эмчийн зааврын дагуу шууд хотноосоо ямааны болон гүүний саамыг уух боломжтой.

Сувилалд үйлчлүүлэхээр ирсэн бүх сувилуулагсдыг сувиллын эмч нэг бүрчлэн хүлээн авч даралтыг үзэн шаардлагатай нэгэнд эмнэлгийн картыг нь нээж өгч эмчилгээ санал болгон үйлчлүүлэгчийн өөрийнх нь хүсэлтээр эмэн болон эмэн бус\бариа засал, бүтэн биеийн иллэг, цэгэн иллэг г.м\ эмчилгээг явуулдаг.

Мөн амралт, сувиллын өрөөнд үйлчлүүлэгчдийн өөрсдийнх нь хүсэлтээр хуваарилалтыг хийдэг уламжлалтай.

ХООЛНЫ ОРЦЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ 

“Сайхан Газар” ББН-ийн ахмадын нөхөн сэргээх СҮҮН сувилалд мөрдөгдөж байгаа хоолны орц, норм, илчлэгийг бид Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн Хоол судлалын төвөөс боловсруулж, Монголын Тогооч нарын Холбооноос 2003 онд гаргасан “Эмчилгээний хоол, үйлдвэрлэлийн технологийн карт” эмчилгээний сувиллын үйл ажиллагааны чиглэлээр ажилладдаг сувиллын байгууллагуудад зориулан гаргасан удирдамжийг мөрдлөг болгон ажилладаг.
Насанд хүрсэн хүн манай орны нөхцөлд 1 хоногт дунджаар 2700 – 3200 ккал илчлэгтэй хоол хүнс хэрэглэснээр эрүүл явах үндэс тавигддаг бол бид тухайлсан амрагчийн өвчний байдлаас шалтгаалан хоногт дунджаар 3000 ккал орчим илчлэгтэй хоол хүнсээр үйлчилдэг.

Манайхаар үйлчлүүлэх журам болон үнэ төлбөр
Улсын Халамж, үйлчилгээний ерөнхий газартай байгуулсан гэрээ ёсоор ахмад настан энгийн өрөөнд 1 хоногт 25000 (хорин таван мянга) төгрөгөөр үйлчлүүлнэ. Ингэхдээ 15 000 (арван таван мянга) төгрөгийг улсаас, 10 000 (арван мянга) төгрөгийг тухайн ахмад настан хувиасаа төлнө.

Манайхаар үйлчлүүлэхдээ:
1. Сүүн сувилалд амрахаар ирэхдээ төлбөрөө бэлнээр төлнө. Буцахдаа манайхаас Халамжийн ерөнхий газраас олгосон эрхийн бичгээ авч тодорхой бичиг баримттайгаа цуг харъяа орон нутаг, дүүргийнхээ Халамж, үйлчилгээний хэлтсийн амралт сувилал хариуцсан мэргэжилтэнд бүрдүүлж өгнө.

2. Харъяа дүүргийнхээ Халамж, үйлчилгээний хэлтсийн амралт, сувилал хариуцсан мэргэжилтнээс тодорхой бичиг баримтаа (иргэний үнэмлэхийн хуулбар, тэтгэврийн дэвтрийн хуулбар, тус амралтад амрах хүсэлтээ бичиж өөрийн харъяалагдах хорооны албан тушаалтнаар баталгаажуулна) бүрдүүлж өгснөөр амрах хоногоо тодорхой бичүүлсэн эрхийн бичгээ авч ирнэ. Энэ тохиолдолд хувь хүн амрах нэг өдрийн төлбөрөө 10 000 (арван мянга) төгрөгөөр тооцож эрхийн бичигтэйгээ хамт амралтын газарт тушаана.

3. Амьжиргааны түвшин доогуур ахмад настан харъяа дүүргийнхээ Халамж, үйлчилгээний хэлтсээс лавлаж мөн 6 хоногоор амарч болно.

Манай унаа Даваа болон Баасан гарагт өглөө 8:00-д Драмын театрын үүднээс (Төв номын сангийн замын баруун талд байрлалтай), мөн тухайн өдрүүддээ Таван шарын автобусны буудлын хажуухнаас 8:30-аас явна. Унааны төлбөр ирж очихын 10 000 төгрөг.
Манай унаагаар үйлчлүүлж байгаа тохиолдолд сувиллын 91000190, 99510190 утсанд холбогдож бүртгүүлэхийг анхаарна уу.

Жич: жолоочийн утас: 99170063

Манай хаяг
Бид сувиллынхаа үйл ажиллагаа явуулдаг газраа байрладаг.

СҮҮН сувиллын албан ёсны хаяг:
Улаанбаатар хот,
СХД-ийн 21р хороо,
Жаргалан тосгон, Хайлаастын ам

16066, шуудангийн 24р салбар, ш/х 108

Холбоо барих утас: 94947697, 94773701, 98997697, 91000190

Цахим шуудан: saikhangazar.mn@gmail.com

Нэмэлт мэдээлэл



Сурталчилгаа

Хандалт

1909
Өчигдөр
12627
Сүүлийн 7 хоног
51370
Сүүлийн сар