Амралтын газрын мэдээлэл
  • Сувилал
  • 60
  • Байшин
  • Хоолтой
  • 76 км

Задгай цагаан рашаан сувилал байршил

Задгай цагаан рашаан сувилал

Улаанбаатар хотоос 76 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Өвөр жанчивланд байрладаг. 
Энэхүү рашаан сувилалд шавар, физик, уламжлалт, европ гээд бүхий л төрлийн эмчилгээ хийдэг байна. Эдгээр эмчилгээнүүд нь элэг, цөс, ходоод, гэдэс, дотрын өвчинд тустай.
 
Жилийн 4 улирлын турш ажиллаж, нэг ээлжиндээ 40-60 хүн хүлээн авах боломжтой. Эрүүл мэндийн даатгалтай хүнийг хүлээн авах ба өдрийн 3 хоолтой, эмчилгээний зардлын хамт  35000 - 40000 төгрөг байдаг. 
Долоо хоног бүрийн 1 ба 4 дэх өдөр Бөхийн өргөөний урдаас унаа явдаг. 
 
Үйлчилгээ : 
 
"Задгай Цагаан" рашаан сувилалд хийгдэх эмчилгээ үйлчилгээний төрөл:
1. Рашаан уух эмчилгээ: Жанчивлан рашаан
2. Эмийн ханд: /бөөр, ходоод, цөсний зэхмэлүүд/, жимсний шүүс, хүчилтөрөгчийн коктейль
3. Дотор эрхтэний цэвэрлэгээ: гэдэс угаах, цөс угаах 
4. Физик эмчилгээ: электропроез, УВЧ шарлага, хэт улаан туяаны шарлага, Happy dream аппарат, искра, ультрозвнук, үе мөчний шарлага, шавар эмчилгээ, парафин эмчилгээ, доргионт хэт улаан туяаны шарлага, хүзүү нурууны татлага гэх мэт.
5. Зүү эмчилгээ: зүү, цахилгаа зүү, соронзон зүү, усан зүү, төөнүүр, хануур
6. Бариа засал: аарцаг ясны бариа, бүх биеийн бариа, суваг хирдсийн бариа, халуун тосон болон сүүн бариа, хэсгийн бариа, хүзүү толгойн бариа, хөл тавхайн бариа, тайвшруулах бариа гэх мэт.
7. Биеийн тамир эмчилгээ: төрөл бүрийн спорт
 
"Задгай Цагаан" рашаан сувилалд эмчилж сувилах өвчиний төрөл:
1. Хоол боловсруулах системийн өвчилөл: элэг, цөс, ходоод, нойр булчирхай гэх мэт.
2. Үе мөчний өвчинүүд: полиартрит, ревматойдный артрит, ясний сийрэгжилт гэх мэт.
3. Мэдрэлийн гаралтай өвчин: нүүрний мэдрэлийн саажилт, мөрний мэдрэлийн үрэвсэл, суудлын мэдрэлийн үрэвсэл гэх мэт.
6. Ядаргаа, хий хуян гэх мэт.
 

 

Нэмэлт мэдээлэл



Сурталчилгаа

Хандалт

2326
Өчигдөр
12939
Сүүлийн 7 хоног
54246
Сүүлийн сар