Талбиун жуулчны бааз
Манай бааз нь эртний нүүдэлчдийн өлгий Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг, ЮНЕСКО гийн Дэлхийн өв болох Орхон голын хөндийд, Хаалган дэнж хэмээх байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг. Манай бааз нь Орхоны хөндийд тав тух, үйлчилгээ болон байгалийн тогтоц газраараа шилдэгт нь ордог. Бид 2007 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн ба энэ хугацаанд тоо томшгүй олон улсын зочдыг хүлээн авсан билээ. Бидэнд ирсэн зочиддоо Монголынхоо аж ахуй, соёл, байгалийн сайханг хуваалцахдаа таатай байдаг. Манай хамт олон чадварлаг эелдэг, уян хатан, түргэн шуурхай. Манай бааз нь Улаанбаатар хотоос 410 км зайтай, Хужиртаас Бат Өлзий сум орох замаар 31 км яваад хүрнэ. Үүртийн тохойн зүүн хойд талд, Орхон голынхоо урд талд байрладаг.
Нэмэлт мэдээлэл
Сурталчилгаа
Алдаатай мэдээлэл мэдэгдэх
Loading...
Хандалт