ГУРВАН ЭРДЭНЭ жуулчны бааз
Цэнгэг ус, үзэсгэлэнт байгаль, онгон дагшин уул нуруудаар гайхагдсан Хөвсгөл нуур Улаанбаатар хотоос 870 орчим км-т, Мөрөн хотоос 102 км-ийн зайд оршдог. Хөвсгөл нуур нь эзэлхүүнээрээ хамгийн том, гүн нуур юм.
Та мэдэх үү мэдэхгүй бол бас өөртөө бяцхан мэдээлэл болгоод аваарай. Хөвсгөл нуур маань усны нөөцөөр Азид хоёрдугаарт, дэлхийд 14-т ордог, усны тунгалагшил, цэнгэг байдлаараа дэлхийд гуравдугаарт бичигдсэн үзэсгэлэнт далай ээжийн эргийн нийт урт 415 км, гүн нь 264 м, өргөн нь 145 км ажээ. Хөвсгөл нуурт 99 гол горхи цутгах бөгөөд Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнг дамжин Байгал нуурт цутгадаг юм шүү.
Нэмэлт мэдээлэл