Амралтын газрын мэдээлэл
  • Амралтын газар
  • 60
  • Гэр, байшин
  • Хоолтой
  • 325 км
  • Сагсны талбай, Ширээний теннис, Воллейбол,Саун, Бассейн, Караоке,
  • Амрагчдын өдөр тутмын хэрэглээг хангах 8 Нэрийн барааны дэлгүүр,

Monos tour амралтын газар байршил

Monos tour амралтын газар

Монос тур” баазын товч танилцуулга “Монос тур” аялал жуулчлалын бааз нь анх 1998 онд байгуулагдсан ба өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулсаар байна.

Манай бааз Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд Монголын дархан цаазат “Бүрэнхан” уулын өвөрт эрхтний сүм хийдүүдийн нэг болох “Амарбаясгалант” хийдийн ойролцоо байгалийн үзэсгэлэн цогцолсон нутагт байрладаг.

Эхний жилүүдэд өндөр настан, газар тариаланчид, орон нутгийн амрагчдыг хүлээн авч үйлчиlдэг байсан бол 2002 оноос үйл ажиллагаагаа жуулчны бааз болгон өргөжүүлж гадаад дотоодын жуулчид орон бүс нутгийн өндөр настангуудыг хүлээн авч ая тухтай амруулан сувилахын тулд бүх хүчин чадлаа дайчлан ажиллаж байна.

“Монос тур” аялал жуулчлалын бааз нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Моностойн аманд байгалийн үзэсгэлэн цогцолсон нутагт үйл ажиллагаа явуулдаг ба гадаад дотоодын олон арван амрагчид жуулчдыг хүлээн авч чанартай үйлчилгээгээр хангаж ирсэн туршлагатай хамт олон.

Тус бааз нь Улаанбаатар хотоос 340 км, Сүхбаатар хотоос 230 км, Дархан хотоос 140 км, Эрдэнэт хотоос 85 км, Амарбаясгалант хийдээс 25 км-т оршино. Улаанбаатар, Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, хотуудаас хар замаар холбогдсон болно.

“Сувилагч-Моностой” төсөл нь 2009 онд батлан хэрэгжүүлсэн Амралт, Аялал жуулчлалын “Зочин” төслийн үргэлжлэл бөгөөд “Монос тур” баазын хэрэгжүүлж байгаа 2 дахь төсөл юм. Амралтын үйл ажиллагааг сүүлийн 5 жилийн хугацаанд хийж туршин хэрэгжүүлж ойролцоох сумдын иргэд, тариаланчид, нийслэл, Дархан, Эрдэнэтээс хүмүүс амрахаар ирж байгалийн сайхан агаар, усанд түр ч болов алжаал тайлаад буцахдаа хүсэмжилж байсан зүйл нь агаар, ус, байгаль, хоол унд сайн байгаа боловч сувилалын үйл ажиллагаа явуулахыг хүсэмжилж байсан болно.

Манай бааз нийт 50-60 амрагчдын нэг дор хүлээн авах хүчин чадалтай бөгөөд амрагчдын 10 байр /2-5 хүний багтаамжтай/, эртний уламжлалт 1 том гэр /20 хүний багтаамжтай/, 7 жижиг гэрүүд /3-7 хүний багтаамжтай/ ,зуны байшингуудаас бүрддэг. Бид амрагчдаа цэвэр агаарт ая тухтай амраах үүднээс бүх төрлийн спорт тоглоомоор тоноглогдсон соёлын цогцолбор, сауна бассейн, баар караоке гэх мэт соёл хүмүүжлийн үйл ажиллагаа явуулах бүхийл нөхцөл бүрдсэн.

Аялалууд “Моностойн ам” байгалийн үзэсгэлэн цогцолсон нутагт байдаг ба амрагчдын чөлөөт цагийг улам сонирхолтой болгох үүднээс баазын зүгээс дараах аялалуудыг санал болгодог.

Үүнд:

1. Хийдийн аялал

2. Агуйн аялал

3. Морь, тэмээтэй аялал

4. Явган аялал

5. Цэцэг жимсний аялал гэх мэт

6. Ангын аялал

Баазын зүгээс аялагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс шаардлагаатай бүх арга хэмжээг авч ажилладаг.

Нэмэлт мэдээлэл



Сурталчилгаа

Хандалт

1655
Өчигдөр
10182
Сүүлийн 7 хоног
43149
Сүүлийн сар