Амралтын газрын мэдээлэл
  • Амралтын газар
  • 70
  • Гэр, байшин
  • Хоолтой
  • 108 км
  • Сагсны талбай, Ширээний теннис, Воллейбол,Талбайн теннис,Саун, Караоке,

Цагаан булаг амралтын газар байршил

Цагаан булаг амралтын газар

ЦАГААН БУЛАГ” амралт, аялал жуулчлалын цогцолбор нь байгалийн үзэсгэлэн цогцолсон Төв аймгийн Борнуур сумын нутагт Гангын нурууны өвөрт байрладаг. • Дөрвөн улирлын турш ажиллах амралтын газар нь Улаанбаатар хотоос баруун зүгт 108 км-т байгалийн үзэсгэлэнт тусгай хамгаалалтын бүсэд оршдог. Та Дархан хот орох замаар 100 км яваад зөвхөн 8 км сайжруулсан шороон замыг туулна. • Манай амралтын газар нь бүх талаараа Хангайн нурууны сүрлэг уулс ой тайгаар хүрээлэгдсэн, хүйтэн булгийн ус, цэнгэг агаар, буга гөрөөс болон олон төрлийн жигүүртэн шувууд, төрөл бүрийн эмийн ургамал, цэцэг алгалсан онгон байгаль, олны хөл шуугианаас зайтай нам гүмхэн тохилог орчинд байрладагаараа гадаад, дотоодын аялагчдын анхаарлыг ихээр татдаг. • Манай амралтын газар нь 2015 онд байгуулагдсан бөгөөд орчин үеийн, өвөрмөц шийдэл бүхий интерьер дизайнтай, барилга үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, стандартыг хангасан зочид буудал, бүрэн сийлбэртэй хүндэтгэлийн монгол гэр, монгол үндэсний хэв маягийг хадгалсан гэр буудалтай. • Зочид буудал нь зочдын ая тухыг хангахуйц тохижилттой өрөө, ресторан, караоке, бүжгийн заал, саун, душ болон бусад үйлчилгээний цэгүүд байрлаж Таны сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлнэ.

Нэмэлт мэдээлэл



Сурталчилгаа

Хандалт

1483
Өчигдөр
9809
Сүүлийн 7 хоног
42697
Сүүлийн сар