МАНДАЛЦонжин болдог
Амралт маань Улаанбаатар хотоос зүүн тийшээ 60кмт байрладаг. Та хотоос зүүн тийшээгээ Чингис хааны морьт хөшөө хүртэл засмал замаар яваад зүүн хойш 7км шороон замаар явахад Туул голын урд, уулын энгэрт
Амралт маань Улаанбаатар хотоос зүүн тийшээ 60кмт байрладаг. Та хотоос зүүн тийшээгээ Чингис хааны морьт хөшөө хүртэл засмал замаар яваад зүүн хойш 7км шороон замаар явахад Туул голын урд, уулын энгэрт
Мандал Амралт анх 2007 онд байгуулагдсан бөгөөд 2011 оноос шинэчлэгдэн өнөөгийн төрх байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бид зочиддоо Монголын уламжлалт болон орчин үеийн соёлтой танилцах, байгалийн сайханыг мэдрэн тав тухтай амрах, чөлөөт цагаа идэвхтэй өргөрүүлэхнөхцөл, боломжийг бий болгохын төлөө ажиллаж байна. Амралт мааньНарлаг Хотхон, Модерн Гэр Хотхон, Ногоон Хотхон гэсэн өөр өөр тус тусийн онцлогтой байруудад зочдоо хүлээн авдаг бөгөөд одоогоор нийтдээ 150 гаруй амрагч хүлээн авах хүчин чадалтайгаар ажиллаж байна. Бид Даваагаас Пүрэв гаригуудад байрны үнэндээ 20 хувийн хөнгөлөт үзүүлдэг. Бид эрүүл ахуйн стандартад нийцсэн үйлчилгээ, эелдэг найрсаг харьцаатай хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна. Манайх нийтдээ 30 гаруй ажиллагсадтайгаар та бүхэнд үйлчилж байна. Нийтдээ 120 хүний багтаамжтай ресторандаа Монгол үндэсний болон Европ, Ази хоолоор амрагчиддаа үйлчилдэг. Мөн төрөл бүрийн хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулж байна. Бид амралтынхаа дотор болон эргэн тойронд ногоон цэцэрлэгт хүрээлэн бий болгох зорилготой ажиллаж байна. Одоогоор 8000 гаруй мод, бут сөөг, чимэглэлийн модыг өөрсдийн хүчээр тарьж ургуулаад байна. Мөн хүлэмжийн аж ахуй эрхлэн явуулж, салат навч, редиск, бууцай, өргөст хэмх, улаан лооль гэх мэт хүнсний нарийн ногоо тарьж өөрсдийн хэрэгццэг хангахын зэрэгцээ мод үрсэлгээний ажил эхлүүлээд байгаа билээ. Амралтын гадна орчны гэрэлтүүлгийг нарны эрчим хүч ашиглах замаар шийдсэн. Цаашид байгаль орчинд ээлтэй аливаа шинэ технологи боломжит бүх гарцуудыг ажил хэрэг болгон сэргээгдэх эрчим хүч ашиглах болно. Амралт маань төвийн цахилгаан шугамд холбогдсноор халаалт, дулааны асуудлыг найдвартай шийдэж жилийн дөрвөн улирлын алинд нь ч амрагч аялагчдыг тав тухтай байлгах нөхцөлийг бүрдүүлсэн.
Сурталчилгаа
Loading...
Хандалт