Амралтын газрын мэдээлэл
  • Сувилал
  • 250
  • Гэр, байшин
  • Хоолтой
  • 465 км
  • Сагсны талбай, Ширээний теннис, Воллейбол,Бассейн,

Хасу шивэрт рашаан сувилал байршил

Хасу шивэрт рашаан сувилал

Хасу-Шивэрт рашаан сувилал, аялал жуулчлалын цогцолбор нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Дарьхинтын хөндийн байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 35 км, Улаанбаатар хотоос 465 км-д оршдог. Нэг дор 250 хүн хүлээн авах хүчин чадалтай, 150 хүний ресторан, 50 хүний VIP room, 250 хүний хурлын болон бүжгийн заалтай. Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг. Уг цогцолбор нь тохилог, таь тухтай бүтэн, хагас люкс, энгийн гэсэн 3 зэрэглэлийн өрөөтэй.
 
Багц үнэнд шавар болон рашаан жмчилгээ, зүү төөнө, бариа засал, физик эмчилгээ, эмийн бус эмчилгээнүүд болон тухайн өдрийн хоол багтана.  
 
Байгалийн ундарга бүхий 68 градусын хүхэрлэг, халуун рашаан, “Нохой унадаг” нуурын халуун шавраар мэдрэл, үе мөч, арьс харшил болон бусад өвчин эмгэгүүдийг сувилж эмчилнэ. 
 
Чөлөөт цагт зориулсан усан бассейн, фитнес, биллъярд, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, элсний гар бөмбөг, наран шарлага, үсчин гоо сайхан, массаж багтана.

Нэмэлт мэдээлэл



Сурталчилгаа

Хандалт

1725
Өчигдөр
11557
Сүүлийн 7 хоног
45865
Сүүлийн сар