Амралтын газрын мэдээлэл
  • Жуулчны бааз
  • 120
  • Гэр, байшин
  • Хоолтой
  • 67 км
  • Воллейбол,Талбайн теннис,Саун, Бассейн, Караоке,
  • Эрийн гурван наадам, Монголын нүүдэлчин айлын нэг өдрийн амьралтай танилцах, Монгол нүүдэлчидийн ёс заншилтай танилцах, Монгол үндэсний Ноёд Хатдын хувцастай танилцах, Галын наадам, мод болон гишүүнд явах

Их Монгол жуулчны бааз байршил

Их Монгол жуулчны бааз

Нэг болон 2-3 ортой,15-16-р зууны үеийн хийцтэй, тавилгууд болон тооно, багана, унийг урлан сийлсэн, ихэнх гэрүүдэд битүү ширдэг дэвссэн. Манайх 180см-ийн өргөн ортой 4гэр, 2ортой 4 гэр, 3 ортой 4 гэр, 4 ортой 7гэр, 4 ортой 6 цэвэр модоор барьсан 6 байр, нийт 80 ороор нэг удаад үйлчлэх хүчин чадалтай юм .
Манай хуурийн өргөөнд дэлхийн хамгийн өндөр морин хуурд зориулан барьсан бөгөөд энэхүү өргөөнд бүтэн өдрийн турш морин хуурийн аялгуу эгшиглэж жуулчдын захиалгаар ардын урлагийн концерт тоглоно.
Баазын төв хэсэгт Хүндэтгэлийн өргөө байрлах ба энэ нь 8 ханатай, тэргэн дээр байрласан зочид хүндэтгэлийн зоог барих зориулалттай юм. Энэ өргөөнд эртний цэргийн болон хатны хувцастай зургаа авахуулж болох   бөгөөд энд дээр үед нүүдэлчдийн эдэлж  хэрэглэж байсан домбо, данх, тогоо, тулга зэрэг эртний эд агуурсаас гадна хөхүүр, тавиур зэрэг эдлэлүүд тавигдсан буй.
Чингис хааны 8 шарга морьдыг бэлэгдсэн 8 шарга морьтой, морь унаж үндэсний болон баатруудын хувцастай зураг авах, явган болон морин мөн бусад аялалаар явах, гүү саах, морь уургалах, гэр барих гэх мэт үндэсний уламжлалт, зан заншил зэрэг олон сайхан зүйлсийг нэг дороос үзэх боломжтой юм.
Их Монгол жуулчны бааз нь ирсэн зочдыг уйдаахгүйн тулд гэр болгондоо шагай, хөзөр, даам, шатар байрлуулсан.
Тус баазын зоогийн газар нь монголын уламжлалт болон европын амт чанартай халуун хоол ундаар үйлчлэх бөгөөд нэг ээлжиндээ 120 хүн хүлээн авах хүчин чадалтай.
Бааз нь зохион байгуулж байгаа ямарч холын болон ойрийн зайны аялалдаа зөөврийн боловсон нойл болон шүршүүр, /халуун ус / хангах бүрэн хүчин чадалтай,
Мөн тусдаа боловсон бие засах газар, шүршүүр, саунтай. Өндөр настан болон хүсэлт гаргасан зочдод гэр буудалд нь шөнийн цагт зөөврийн боловсон жорлон гаргаж үйлчлэх боломжтой.

Нэмэлт мэдээлэл



Сурталчилгаа

Хандалт

3783
Өчигдөр
21586
Сүүлийн 7 хоног
103255
Сүүлийн сар